УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд олны танил хүмүүсээр өөрсдийгөө сурталчлуулдаг байдал сонгууль бүрээр гардаг. Энэ жил ч мөн ийм үзэгдэл хэд хэдэн удаа үүсэж, тэднийг МАН-ыг сурталчиллаа хэмээн олон нийт бухимдаад буй. 

Харин цахим сүлжээнд олон дагагчтай зарим контент бүтээгчид сонгуулийн ажил хийхгүй гэдгээ илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал, Э.Банзрагч буюу Baagii, н.Билгүүн буюу Begun нар цахим хуудсаараа дамжуулан сонгуультай холбоотой ямар ч бичлэг хийхгүй хэмээн мэдэгдлээ.

Тэд “Бид өөрсдийн үзэл бодлыг ямар нэгэн байдлаар худалдахын эсрэг байр суурьтай байдаг. Тийм учраас 2024 оны УИХ-ын сонгуулиар ямар ч нэр дэвшигч юу ч амлаж байсан ажиллахгүй. Тавьж байгаа санал, мөнгөн дүнг нь харвал амьдралаа өөрчилж болохуйц гайхалтай мөнгө санал болгож байна. Гэхдээ аль нэг нам, хэн нэгэн нэр дэвшигчийн талд орсон контент хийхгүй. Бид үндсэн ажлаа л хийнэ. Тиймээс битгий залгаарай” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу