Тавдугаар сарын 24-ний баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 
08.30 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Нэн яаралтай горимоор хууль тогтоох үйл явц” хэлэлцүүлэг болно.
08.50 цагт: “Корпорэйт” (“Баянгол зочид” буудлын ард)-д ХЭҮК, СЕХ хамтран “Хүний эрх ба сонгууль” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулна.
09.00-13.00 цагт: СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ сонгуулийн үеийн хүний эрхийн зөрчил, сонгуулийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын сурталчилгааны шинэ журмыг танилцуулж, мэдээлнэ.
09.00-17.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал болно. Утас: 8810-6115.
10.00-13.00 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: “Багш, оюутны стартап-2024” хөтөлбөрийн нээлт болно. Утас: 8083-9898.
12.00 цагт: ЭМЯ-нд: “Глобаль” сангийн дэмжлэгээр сүрьеэгийн тандалт, хяналт, илрүүлэг хийх явуулын рентген аппаратуудыг сумдад нийлүүлж, ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэсэн талаар мэдээлнэ. Утас: 9191-5340, 9612-1060, 8911-9482.
13.00-14.00 цагт: УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан тус тус болно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу