АТГ-аас нүүрсний гэх хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Улмаар УЕП-оос гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрч долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.

Эл асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэж байна. Тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагддаг бөгөөд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа аж. 

Хурал өглөө 09:00 цагт эхэлж, дөнгөж сая түр завсарлалаа. Завсарлагааны үеэр УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил “Эхлээд Т.Аюурсайхан гишүүний асуудлыг хэлэлцэж байна. Хэрэгтэй нь танилцаж байна. Санал хураалтыг нууцаар явуулна” гэх мэдээллийг өглөө. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу