Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр буюу тавдугаар сарын 23-нд 506 хүн үйлчлүүлжээ. Тэдний 425 нь төв эмнэлэг, 81 нь салбар эмнэлэгт хандан тусламж авсан байна. 

Тус төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гэмтлийн эмч П.Батсайхан “Зуны амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Зургаадугаар сараас эхлэн долоодугаар сард оргил ачаалалтай байдаг. Энэ нь зам тээврийн осолтой холбоотой” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу