УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдаар ажиллахаар тохироо хийсэн гэх мэдээлэл гараад буй. Үүнд тэрбээр тайлбар өгчээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Надад Элчин сайдаар ажиллах санал ирээгүй. Төрийн ажил бол миний сонирхлоос хамаарах зүйл биш” гэв.

Мөн тэрбээр “Би өмнө нь ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэр дэвших эсэх талаараа яриа өгч байгаагүй. Би тойрогт нэр дэвших хүсэлтээ намдаа өгөөгүй” хэмээн хэллээ.

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу