SpaceX компани Starlink хиймэл дагуул ашиглан сүлжээгүй газраас дуудлага хийх анхны туршилтаа амжилттай хийжээ.

Тодруулбал, Тус компани тавдугаар сарын 22-нд X.com дээр нэгэн видео нийтэлсэн байна. Видеонд SpaceX компанийн хоёр ажилтан X.com ашиглан видео дуудлага хийж буй нь бичигджээ.

SpaceX компани T-Mobile компанитай хамтран сүлжээгүй газруудад үүрэн холбооны үйлчилгээг хүргэх зорилгоор ажиллаж байгаа юм. Энэхүү туршилт ажилттай болсноор зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртсон байна. Туршилт нь нэмэлт технологи ашиглаагүй энгийн утсанд хийгдсэн бөгөөд хэрэглэгчид тус үйлчилгээг авахын тулд шинээр утас авах, эсхүл тусгай хэрэгсэл ашиглах шаардлагагүй аж. Тус үйлчилгээ хэзээ хэрэглээнд нэвтрэх нь тодорхойгүй байгаа ч SpaceX компани твиттер хуудсандаа “Энэ оны сүүлээр T-Mobile-тэй хамтран ажиллахдаа баяртай байна” гэжээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Ч.ДАШДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу