Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3361 өрхөд олгожээ.

Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, 130.0 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувь өсжээ.

Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан.

Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу