Ардчилсан нам (АН)-ыг заяа нь хаясан уу гэлтэй үйл явдал их болж байна. Сонгууль дөхсөн энэ богино хугацаанд тус нам эв нэгдлээ хангах нь бүү хэл улам түр тархийх болсон байна. Ардчилсан нам энэ сарын 20-нд Үндэсний бодлогын хорооны хурлаар нэр дэвшигчдээ тодруулсан.

Тус намд элсээд удаагүй С.Цэнгүүнийг тооноор оруулж ирэн, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг хасаж, жагсаалтын дөрөвдүгээрт бичсэн нь намынхныхаа дургүйг хүргэсэн. С.Цэнгүүн “Од” клубынх тул “Гранд Монголд”-ын тэргүүн С.Баярцогтыг жагсаалтад оруулсан хэмээн намынхан нь хардаж эхэлсэн байна. Түүнийг АН-ын генсек Э.Одбаяр жагсаалтын дөрөвдүгээрт бичжээ.

АН-ын ҮБХ-ны хурлаар С.Баярцогтыг намын жагсаалтын 9 дүгээрт эрэмбэлсэн тогтоолыг баталгаажуулан, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байдаг. Гэсэн ч тухайн өдрийн шөнө “Нэг монгол” фракцийнхан буюу УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Х.Тэмүүжин тэргүүтэй нөхдүүд нэр дэвшигчид болон намын жагсаалтын нэрсийг өөрчлөн бужигнуулж, өглөө нь С.Баярцогтыг жагсаалтаас хасаж, Төвийн бүсийн тойрогт нэр дэвшүүлэхээр өөрсдийн хүрээнд шийдсэн байх юм.

Мөн тус намын ҮБХ-ны хуралдааны тогтоол ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй байгаа бөгөөд С.Баярцогтыг намын жагсаалтын 9-д бичсэн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа аж.

О.Цогтгэрэл ҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийг тогтоол өөрчилсөн албан бичигт гарын зуруулахаар Төрийн ордонд дуудсан байна. Х.Тэмүүжин 2012 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байсан бол энэ удаа дахин жагсаалтад багтахаар зүтгэж байгаа нь энэ.

Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах заалт бий. “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

О.Цогтгэрэлийн хувьд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан зүйл ангид буруутгагдахаар байгаа юм.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу