БЗД-ийн Засаг даргыг огцруулах асуудлаар ИТХ-ын төлөөлөгчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тодруулбал, БЗД-ын Засаг дарга нь 2.5 жилийн хугацаанд ажлаа хангалтгүй хийсэн гэж үзэн ажлаас нь түдгэлзүүлэх саналыг албан ёсоор хүргүүлж байгаа юм байна.

Ковидын цар тахлын үеэр өөрийн ойрын олон хүнийг шууд болон шууд бусаар албан тушаалд томилсон”

ИТХ-ын гишүүд: БЗД-т сонгогдсон 43 төлөөлөгч энэ хүнийг сонгосон байдаг. Энэ хугацаанд иргэдийн хурал арван удаа хуралдахад “дөрөвхөн” удаа хуралд суусан. Дүүргийн асуудлыг хэлэлцэж байхад яагаад хуралдаа суухгүй байна вэ? Нэг л жишээ нь гэхэд ийм. Мөн өөр нэг жишээ нь , Ковидын цар тахлын үеэр өөрийн ойрын олон хүнийг шууд болон шууд бусаар албан тушаалд томилсон явдал. Ганцхан 26-р хороонд хөл хорио тогтоож байгаад хорооны засаг даргын ажлыг булааж авч байсан. Энэ мэтчилэн сонгуульд ялсны дараа өөр бусад хороонд ч ийм үйл явдал болсон. Төрийн албаны хууль зөрчиж удаа дараа увайгүй үйлдэл гаргаж байна. Энэ бүгд хуулийн үндэслэл нотолгоотойгоор бидэнд байгаа.

Томилогдоод удаагүй байхдаа дүүргийн төсвийн тодотгол хийсэн. Он дуусахад 1 сар гаруй хугацаа үлдсэн байхад дүүргийн засаг даргын нөөц хөрөнгө дээр 2,5 тэрбум төгрөг “цар тахлаас урьдчилан сэргийлнэ” гэж нэмж баталсан байдаг. Өмнө нь засаг даргын нөөц төсөв жилдээ 400 саяас хэтэрдэггүй байсан. Ийм богино хугацаанд их хэмжээний төсвийн мөнгийг хэрхэн зарцуулсан нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Хангалттай хөгжих хугацаа өнгөрч багагүй төсөв мөнгийг ч батлуулсан. 2021 оны 10 сарын 18нд, 28 хороог 43 хороо болгож хуваах шийдвэр гаргаж байсан. Энэ хугацаанд бодитой хэрэгжсэн зүйлгүй байна. Хороодын хилийн цэс маргаантай гэж үзээд нийслэлээс буцаасан байдалтай байгаа. Гэтэл өнөөдөр үүнийгээ залруулах гээд ахин мэдэгдэх хуудас нийслэлд өгчхөөд сууж байна. Иргэний үнэмлэхийн хаяг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын хаяг байршил гэх мэт олон чирэгдэл иргэдэд бий болгосон. Энэ бүгдийн зардал мөнгөө иргэд өөрсдөө гаргаж байгаа.

Хороодын тоог нэмнэ гэдэг нь  төрийн үйлчилгээг  иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, ажлын ачааллыг зохицуулах зорилготой. Гэтэл одоогийн нөхцөлд засаг дарга нь дүүргийнхээ иргэдийн тоог мэдэхгүй, бүртгэлийн хэлтсийн дарга нь ч бас мэдэхгүй өөр  тоо хэлдэг. Ийм нөхцөл байдалтай засаглалын хямралд орчихсон байж байна.” хэмээн мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу