Монголын усанд сэлэлтийн холбооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Эрхэс АНУ-ын Норт Каролина хотод болсон, ДАШТ-ий эрх олгох болон “Үндэсний олимпын багийн сорил” нээлттэй тэмцээнд амжилттай оролцжээ.

Тэрбээр 100 метрийн араар даллах сэлэлтийн зайг 58 секунд 41 дольд туулж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Мөн тэрбээр “Speedo sectionals-Indianap¬olis”-д үргэлжлүүлэн оролцож, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 26 секунд 39 доль, 200 метрийнхэд хоёр минут есөн секунд зургаан долийн амжилтаар улсын дээд үзүүлэлтийг тус тус шинэчлэн тогтоожээ.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу