Гаитийн нийслэл Порт-о-Пренс хотод өнгөрсөн Пүрэв гаргийн орой христийн шашны гурван номлогч зэвсэгт бүлэглэлийн гарт амиа алдсаны дотор АНУ-аас ирсэн гэр бүлийн хоёр байжээ.

Хохирогч Натали Ллойдын аав, Миссури мужийн төлөөлөгч Бен Бейкер Facebook хуудастаа “Дэви, Натали Ллойд нар өнөө орой дээрмийн бүлэглэлийн халдлагад өртөж, хоёулаа амиа алдлаа. Тэд хамтдаа диваажинд очсон” гэж бичсэн байна. Тэрбээр “Бидэнд хүч чадал маш их хэрэгтэй байна. Манай гэр бүл, мөн Ллойдын гэр бүлийн төлөө залбираарай” гэжээ.

Номчлогчдын ахлагч, 45 настай Жуд Монтис мөн амиа алдсан байна. Тэд гурвуулаа Дэви Ллойдын эцэг, эхийн 20 гаруй жилийн турш ажиллуулж буй байгууллагын Гаити дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байсан гэж тус группын вэб сайтад бичжээ.

Хохирогч, 23 настай Дэви Ллойдын аав Дэвид Ллойд CNN-д “Хүү минь Гайтид хайртай байсан. Түүний анхны хэл креол байсан. Тэр багадаа бидэнд ‘Хэзээ нэгэн цагт Гаитид номлогч болно’ гэж хэлдэг байсан” хэмээн ярьсан байна.

Дэвид Ллойдын хэлснээр, 21 настай Натали Ллойд нөхөр Дэви Ллойдын хамт Пүрэв гаргийн орой Порт-о-Пренс дэх сүмээс гарч яваад, зэвсэгт этгээдүүдийн отолтод өртөж, амиа алджээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, номлогчид нэгэн байшинд хоргодож байсан бөгөөд оройн 21.00 цагийн үед бүлэглэлийн гишүүд тус байр руу буудаж эхэлсний улмаас амиа алдсан байна.

Гаитид олон сар үргэлжилсэн зэвсэгт бүлэглэлийн хүчирхийлэл тус улсын Засгийн газрыг “ухрах”-д хүргэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тус улс “дампуурах”-д тун ойрхон байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: CNN, REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу