Dobu.mn сайт энэ долоо хоногт (2024.05.20-05.26) болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
Энэ долоо хоногт улс төрийн нам эвслүүд 2024 оны УИХ-ын сонгууль нэр өрсөлдөх дэвшигчдийн жагсаалтыг танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд 2024 оны тавдугаар сарын 14-нөөс 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж дуусав.
Эрх баригч Монгол ардын нам (МАН)-ын тухайд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, жагсаалтаар сонгогдох 48 хүнээ тодруулжээ.
Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоороо батлав.

Харин долоо хоногийн сүүлээр намын ҮБХ-ны баталсан нэрийг шөнө нь сольж СЕХ-нд огт танихгүй хүмүүсийн нэрийг өгсөн гэх хэрэг мандсан юм. 

Ардчилсан Намын ҮБХ-ны баталсан нэрсийг шөнө нь сольж СЕХ-д хуурамч нэрс өгсөн байжээ https://www.dobu.mn/?p=60622 
“Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл (2024.05.21) нийт 76 нэр дэвшигч тодруулж буйгаа зарласан бөгөөд жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлж байгаа аж.
Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Нэг улс төрч-1000 мэргэжилтэн” зарчмын хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон мэргэжилтнүүдийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлж байна” гэж мэдээлсэн байна.
  • “Үндэсний эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид https://www.dobu.mn/?p=60148
Мөн дуулиант ногоон автобусны сонсгол болж өнгөрсөн юм. 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тэнүүн Огоо” ХХК-тай автобус худалдан авах гэрээг анх 2023 оны нэгдүгээр сарын 27-нд байгуулжээ. Ингэхдээ Нийт 816 автобус 41 цэнэглэгчийг 317 тэрбум 949 сая 200 мянган төгрөгөөр авахаар тусгасан.  Үүнд,
  • Дизель хөдөлгүүртэй автобус 606 ширхэг,
  • Цахилгаан хөдөлгүүртэй автобус 160 ширхэг,
  • Дизель хөдөлгүүртэй дунд оврын автобус 50 ширхэгийг авахаар тооцжээ.

Гэрээнд 2023 оны хоёрдугаар сарын 10-нд өөрчлөлт оруулан автобусны тоог зургаагаар багасгасан байна. Гэвч үнийн дүнг нь бууруулаагүй байгаа юм. 

Шинээр авах автобусыг зургаагаар бууруулсан ч мөнгөн дүн болох 2 тэрбум төгрөгийг ХАСААГҮЙ https://www.dobu.mn/?p=60131
СОНСГОЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР: Д.Сумъяабазар ирэх үү https://www.dobu.mn/?p=60219 
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээнд гадаад дотоодын 20 мянган хүн оролцлоо. Энэ удаагийн гүйлтэд найман настай балчраас наян настай буурлууд хүртэл гүйсэн нь хамгийн эерэг арга хэмжээ хэмээн тодотгож байгаа юм. Цахим орчинд болон нийгэмд маш эерэг хандлагыг бий болгож, халуун дулаан уур амьсгалыг үүсгэсэн олон улсын гүйлтэд иргэд тун сэтгэл хангалуун байлаа.
  • “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээнд 20 мянган хүн оролцож байна https://www.dobu.mn/?p=60565 
  • 75 настай оролцогч Б.Батнасан: Нас гэдэг бол тоо, 42 км-т гүйдэг юм уу гэж бодоод байна https://www.dobu.mn/?p=60597 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу