Уур амьсгалын тойм

Зургаадугаар сарын агаарын темперaтурын олон жилийн дундаж (ОЖД) нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 6–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг (Зурaг 1).

6–8 дугаар саруудын уур амьсгал

Агаарын температур 6 дугаар сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 6–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг байна.

Харин 7 болон 8 дугаар сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8…14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20…26°С, бусад нутгаар 12…20°С дулаан байдаг байна.

Хур тунадасны хувьд 6 дугаар сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна. Харин 7 болон 8 дугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 60–100 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 0–40 мм, бусад нутгаар 40–70 мм бороо ордог байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор, олон жилийн дундаж (ОЖД) утга гэж 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ. Үүнд:

o Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

o Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

o Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

o Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) бүс багтдаг.

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны хэлтэс” -ээс тодруулах боломжтой юм.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу