МЗХ-ны холбооны тав дахь Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шударгаар шийдэхийг хүсэж, УИХ-ын даргад ил захидал илгээжээ.

Тэрбээр ил захидалдаа,

  1. “Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын дарга Л.Гантөмөр нараа.

Нүүрсний хулгайн хэрэг гэх том асуудал монголчуудын уур бухимдлыг дээд цэгт нь хүргээд дөрвөн сар өнгөрлөө.  Энэ хугацаанд авлигатай тэмцэх газар болон прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой байж болзошгүй байгаа тухай хэвлэл мэдээллээр мэдээлж, зарим гишүүдийг улсын их хурлын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэн шалгах шаардлагатай байгаа тухай хүсэлтээ УИХ-ын даргад гардуулсан.

Нүүрсний хэрэг бол Монгол улсын хөгжлийг хойш татсан, иргэд, аж ахуй, нэгжүүдийн боломжийг хулгайлсан хэзээ ч уучилж болохгүй, хуйвалдан хаацайлж хамгаалж болохгүй маш том хэрэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэгдэхийг, ард ард иргэдийнхээ итгэлийг аван сонгогдсон төлөөлөл та бүхнийг хэрхэн ажиллахыг монголын ард түмэн нүд цавчилгүй маш анхааралтай ажиглаж байна. Та бүхэн хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдтэйгээ хуйвалдан тэднийг хамгаалж, хуулийн өмнө жирийн иргэн бидэн шиг шударгаар шалгуулах боломжийг хаах юм бол залуучууд бид шударга, эрх тэгш нийгмийн төлөө маш хатуугаар тэмцэх болно.

  1. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын эрхэм гишүүдэд хаврын дунд сарын шинийн 8-ны билигт сайн өдрийн мэндийг хүргэе.

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд хэргээсээ мултрахын тулд бусад гишүүдтэйгээ үгсэн хуйвалдаж 1 кнопыг 1 тэрбум төгрөгөөр худалдан авах тохироог хийж байна. УИХ-ын гишүүд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ авч үлдэхээр тохирчээ гэх мэдээлэл сошиал орчинд их тавигдах боллоо.

Та бүхэн үнэхээр  л энэ хулгайн хэрэгт холбоогүй юм бол, удаа дараа нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй хэмээн мэдэгдэн матрын нулимс унагаж байхаар эр хүн шиг ажлаа өгөөд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад жирийн иргэд бидэн шиг шударгаар шалгуулчих. Шалгуулаад хэрэг хийгээгүй нь тогтоогдвол нүүр бардам эргээд ир л дээ, гоё шүү дээ. Баяртайгаар хүлээж авъя. Хэрэг хийгээгүй юм бол үхсэндээ айсан юм бэ???

Монгол улсын хууль, шүүх хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй мөн хэнийг ч ял завшуулж болохгүй.

Монголын залуучуудын холбооны 5 дахь ерөнхийлөгч О.Гэрэлт-Од” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу