Голландын эрх баригчид реппер Ники Минажийг хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан. Үүний улмаас дуучин Их Британид хийх тоглолтоо хойшлуулсан бөгөөд Манчестер хотын нэгэн зочид буудлын гадна шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйжээ.

Минаж олон нийтийн сүлжээнд байршуулсан дүрс бичлэгт “Би та нарт хайртай, өнөө орой ийм зүйл болсонд харамсаж, уучлалт хүсэж байна” гэж ярьсан байна.

“Access Hollywood”-д мэдээлснээр, реппер бүсгүй “Чин сэтгэлээсээ, гүнээ уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Өнөөдөр тэд намайг маш их гомдоож байгаа ч асуудал  удахгүй шийдэгдэнэ” гэжээ.

Тэрбээр өмнө нь X сүлжээгээр дамжуулан Манчестерт зочид буудалд байгаагаа мэдэгдэж, шүтэн бишрэгчдээ ирж уулзахыг урьжээ. Тэрбээр “Би тагтан дээр байгаа бөгөөд хэрэв та гадаа байвал би чамтай уулзахаар доош бууж болох юм. Би тэнд нэг цаг орчим байна. Уулзахыг үнэхээр хүсэж байна” гэжээ.

Цагдаа нар Минажийг өнгөрсөн Бямба гаргийн орой сулласан ч тэрбээр Манчестерт товлосон тоглолтоо хийж чадаагүй байна. Түүний тоглолт концертын “Live Nation”, “Co-op Live”-д болох байжээ. Гэвч тэдний мэдэгдэлд дурдсанаар, тоглолтын зохион байгуулагчид үүссэн таагүй нөхцөл байдлын улмаас “сэтгэл ихэд дундуур” байгаа аж.

Бямба гаргийн орой нийтлэгдсэн мэдэгдэлд “Ники өнөө оройны шоуг зохион байгуулахын тулд бүх хүчээ дайчилсан ч өнөөдрийн үйл явдлуудын улмаас ямар ч боломж олдсонгүй” гэжээ.

Минаж Пүрэв гаргийн орой Амстердамд тоглолтоо хийсэн бол Ням гаргийн орой Их Британийн Бирмингем хотод тоглолтоо хийхээр болсон байна. Мөн тэрбээр энэ сарын 30-ны Пүрэв гарагт Манчестер хотын “Co-op Live”-д тоглох ажээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу