Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдын нэрсийг эцсийн байдлаар албан ёсоор зарлалаа.

Монгол Улсаас 81 кг-ын жинд Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадамд өрсөлдөхөөр болов. Түүний эрхийг энэ сарын 31-нд Үндэсний олимпын хороо баталгаажуулах журамтай юм.

Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй туйванчид тус бүр тав таван жинд өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчинд олимпын эрх олгосон юм.

Парисын олимпод, тухайлбал М.Анхцэцэгийн өрсөлдөх 81 кг-ын жинд Эквадор, Египет, Норвеги, Австрали, БНСУ, Куба, Бразил, Домникан, Узбекстаны тамирчид оролцох эрхээ авсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу