Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.29)


Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд сурч байгаа 150 мянга орчим оюутны төлөөлөл болгож 1,000 орчим оюутантай уулзалт хийсэн.

Ингэхдээ оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг гаргаж эрэмбэлсэн. Тодруулбал, 

  1. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал
  2. БЗС-гаас олгох зээлийг ил тод болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх
  3. Оюутан цэрэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог нэмэх 
  4. Оюутны дотуур байрны чанар, стандартыг шинэ шатанд гаргах
  5. Их, дээд сургууль, техникийн болон мэргэжлийн сургуульд багшилж байгаа багш нарын ёс зүйн асуудал 
  6. Оюутнууд цагийн хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн мөлжлөг байна
  7. 24 цагаар ажилладаг номын сангийн асуудал 
  8. Автобусны картын хүрэлцээ, зорчих эрхийн асуудал 
  9. Оюутан сайн дурын хөдөлмөр эрхлэхэд түүнийг нь кредитээр тооцдог гэх мэтээр эрэмбэлсэн байна.

Ерөнхий сайдын зүгээс эдгээр асуудлыг шийдвэрлэхээр дараах үүрэг даалгаврыг өглөө.

E-mongolia цахим платформд оюутнуудад зориулсан esudent хэмээх цонхтой болсон. Өөрөөр хэлбэл, оюутнууд төртэй esudent цонхоор дамжин харилцаж, төрөөс өгч байгаа үйлчилгээнүүдийг авах боломжтой болсон. Цахим цонх дахь оюутнуудад үзүүлдэг төрийн үйлчилгээнүүдийн нэр төрлийг нэмэх 

Оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлөлт муу байдаг юм байна. 140 мянган оюутны 10 мянга хүрэхгүй нь л төлсөн байдаг юм байна. Даатгалгүй учраас эрт үлрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдаж чадахгүйгээс эхлээд олон асуудал тулгарч байна. Тийм учраас Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайдад үүрэг өгч, өнөөдөр их, дээд сургуульд суралцаж буй оюутан эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байсан ч нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг оношилгоонд оролцох ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Мөн Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцсан 2,000 гаруй суралцагчаас 230 оюутан гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчил гаргасан. Үүнээс болж 14 орчим тэрбум төгрөгийн эрсдэл гаргахаар байна. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамтарч энэ хүүхдүүдтэй холбогдож, гэрээний үүргээ биелүүлэх шаардана.

Оюутан цэрэг хөтөлбөр оюутнуудын дунд эрэлт ихтэй байдаг. Өнгөрсөн жил цахим платформоор бүртгэдэг болсноос хойш ил тод болсон. Энэ жил улсын төсөвт 160 оюутны санхүүжилт шийдэгдсэн байсан. Энэ тоог Ерөнхий сайд оюутнуудтай уулзах уулзалтын үеэр 1,500 болгож, тоог нь нэмсэн. Тиймээс энэ жилээс эхлэн 1,500 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжой болж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу