Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр, хүргэж, амжилт хүсэв.
Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлсэнэ юм.
Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин томилогдож, энэ удаа Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэлээ.

1 сэтгэгдэл

  1. Solongos ulsad hvv min ger bvleeree E7 biztei Ohin mini F10 biztei , 2 ach 1 zee mini tend torson , Emee ovoo ni hvvhdvvd deeree ochih biznii tal deer hongon bolgoj ogooch, biznii aldaa zaahaar 6 sariin daraa dahij biz ogdog tul hugataagiin baga bolgoj hvvhdvvd ni amidardag hvmvvs bizen deer oorchlolot oruulj ogch tuslach utas 95883249

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу