Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны тэргүүн Майкл Маккаул Даваа гарагт Тайваньд айлчлах үеэрээ “АНУ Тайваньд шинэ зэвсэг нийлүүлнэ” гэж мэдэгджээ.

Майкл Маккаул тэргүүтэй АНУ-ын Конгрессын төлөөлөгчид энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд Тайваньд ажиллаж буй бөгөөд тэднийг Даваа гарагт Тайванийн Жанжин штабын дарга Лай Чиндэ хүлээн авч уулзсан байна.

Хятадын ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлал тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Тайваний эргэн тойронд хуурай зам, тэнгисийн, агаарын болон цэргийн хамтарсан сургуулилт хийсэн билээ.

Майкл Маккуал Тайванийн “Formosa” телевизийн сувгаар дамжуулсан хэвлэлийн бага хурал дээр “Бид Тайваньд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий, шинэ зэвсэг нийлүүлнэ” гэж хэлжээ.

Хятадын удирдлага “Хятад улс Тайваньтай тайван замаар нэгдэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж удаа дараа мэдэгдсэн бөгөөд шаардлагатай бол цэргийн арга хэмжээ авахаа үгүйсгээгүй билээ.

Бээжин Тайванийг БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд “нэг Хятад” зарчим баримтлах нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох, хадгалахыг хүсэж буй бусад улсын хувьд ч чухал болохыг мэдэгдсэн.

АНУ Тайпэйтэй олон салбарт ойр дотно харилцаатай бөгөөд арлыг зэвсгээр хангадаг. Бээжин Тайванийн асуудлыг Вашингтонтой харилцах харилцааны “хамгийн эмзэг асуудал” гэж нэрлэдэг билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу