Тавдугаар сарын 28-ны Мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 
-УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. 
10:00 цагт: МУБИС-д: Багшийн хөгжлийн үндэсний төвийн нээлт болно. Утас: 9900-8259, 9900-2030.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:00 цагт: “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлнэ.
11:30 цагт: СХД-ийн 27-р хороонд дахин төлөвлөлтийн нэрээр “Монтай Бүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалаад орон гэргүй болсон иргэд өлсгөлөн зарлаад буй талаар мэдээлнэ. Утас: 9111-1208.
15:00-18:00 цагт: ГХЯ-нд: Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас 10-р сарын 10-12-нд болох олон улсын уул уурхай, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн, “MINEPRO 2024” чуулганы талаар танилцуулна..
14:00 цагт: Монголын уран зургийн галерейд: МУЭ-ийн шагналт зураач Лувсангомбын Гүрсэдийн 80 насны ойд зориулсан “СЭТГЭЛ ШИНГЭСЭН ӨНГӨ” хүндэтгэлийн үзэсгэлэн нээгдэнэ.
16:00 цагт: Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд: “БИЧИГ СОЁЛ-2024” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.
-Нээлттэй нийгэм форумд: “Улсын төсвийн талаар сурвалжлах нь” эдийн засгийн сэтгүүлчидтэй хийх өглөөний уулзалт болно. Төсвийн талаар бичдэг, сурвалжлах сэтгүүлчдэд нээлттэй. Утас: 7611-3207.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу