“Урт цагаан”-ы тохижилтын тендерийг өчигдөр (2024.05.27) зарлалаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн талаар иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг буулгаж, газрын чөлөөлсөн.
Чөлөөлсөн 1.3 га талбайд иргэдийн санал хүсэлтийн дагуу авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсрууллаа. Зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, далд болон ил зогсоол, задгай мини театр,  дугуйн зогсоол,  усан оргилуур зэргийг төлөвлөсөн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу