НЭМЭЛТ: 14.15 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД: -Монгол Улсын Засгийн газраас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдлын байнгын хороонд хүргүүлсэн.

Аюулгүй байдлын байнгын хороо тавдугаар сарын 24-ны хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж хуулийн төслүүдийн зүйл бүр дээр хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Нийт зарчмын зөрүүтэй 31 саналын томъёолол ирсэн бөгөөд санал асуулга явуулахад хуралдаанд оролцогчдын дийлэнх олонх дэмжсэн болно. Мөн хамт өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагааны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг буцаах нь зүйтэй гэдгээр санал асуулга явуулахад дийлэнх олонх нь дэмжсэн байсан.


МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр (2024.05.28) 14:00 цагт товложээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу