Тайландын Бангкок хотноо Парисын олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн тавдугаар сарын 24-нд эхэлсэн. Тус тэмцээнд Монгол Улсаас 12 тамирчин өрсөлдөж буй юм. 

МУГТ Э.Цэндбаатар тэмцээний 63.5 кг-ын жинд Вьетнамын тамирчин Дат Вутай тулалдаж, эхний ялалтаа авсан. Улмаар өнөөдөр (2024.05.28) хоёр дахь тулаанаа хийх байв. Гэвч түүнтэй тулалдах байсан Туркменистаны тамирчин жиндээ орж чадаагүй тул Э.Цэндбаатарт ялалтыг өгч, тэрбээр олимпын эрхийн тэмцээний хоёр дахь ялалтаа авлаа.

Сануулахад, Монголын боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг–ын жинд өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Эрэгтэй +92 кг, 80 кг, 71 кг, 63.5 кг, 57 кг, 51 кг, эмэгтэй 75 кг, 54 кг-ын жинд өрсөлдөж буй тамирчид тэмцээнээ үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар Монголын тамирчдаас эмэгтэй 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу