Монголын Үндэсний шигшээ багийн алдарт тоглогч, өдгөө МХБХ-ны Техникийн захирлаар ажиллаж буй Баясгалангийн Гарьдмагнай Азийн хөлбөмбөгийн холбооны “Pro” зэрэглэлтэй анхны дасгалжуулагч боллоо.
Тэрбээр Катарын хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд АХБХ-ны Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, амжилттай төгсөж чадсан юм.
Уг сургалт 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд Катар улсын Доха хотод нийт дөрвөн үе шаттайгаар үргэлжилж, өнгөрсөн оны 11 сард өндөрлөсөн.
Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт хөлбөмбөгийн тактик, тамирчдын хоол зүй, тест болон анализ хийх аргачлал гэсэн агуулгын хүрээнд онол-практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан байна.
Б.Гарьдмагнай Pro зэрэглэлтэй дасгалжуулагч болсноор Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхтэй болж буйгаас гадна эх нутагтаа АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт зохион явуулах зэрэг олон боломжийг гартаа атгаж байгаа юм. 
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу