Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй. 

Түдгэлзүүлэх саналтай гурван гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэвлэлд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Намайг Өмнөговь аймгийн Тавантолгой ХК-ийн ноогдол ашгаас 15 тэрбум төгрөг илүү олсон, ингэхдээ энэ хэргээ зохион байгуулалттай бүлгээр дамжуулж хийсэн гээд байгаа. Тавантолгой ХК нээлттэй хувьцаатай. Энд бүх зүйл ил тод явагддаг. Нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөхийг нарийн тооцож гаргадаг. Тийм учраас хүртэх ёстой хүн бүр ногдол ашгаа хүртсэн. Хэн ч хохироогүй. 

Миний нэр дээр 15 тэрбум төгрөг илүү байна гээд байгааг тайлбарлахад, миний компаниудын болон манай эхнэрийн нэр дээр байдаг хувьцааны ногдол ашиг бүгд надад орсон. Үүний нийт дүн нь л 15 тэрбум төгрөг. 

Өмнөговь аймгийнхаа иргэдийг төлөөлж УИХ-д байгаагийн хувьд гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр хуулийн байгууллагаас тавьж байгаа бүх шаардлагыг биелүүлээд, шалгуулна. 

Би УИХ-ын гишүүнээсээ түдгэлзвэл нөхөн сонгууль явагдахгүй. Тийм учраас Өмнөговь аймгийнхаа төлөөллийг байлгана” гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу