Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Рафах дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгч, олон арван палестины аминд хүрснийг олон улс буруушааж байгаа энэ үед ХАМАС бүлэглэлийн эсрэг дайнаа үргэлжлүүлэхээ амалжээ.

ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яамнаас “Агаарын довтолгооны улмаас дор хаяж 45 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртэн, шархадсан” гэж мэдэгдсэн байна.

Нетаньяху Израилийн парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ энэхүү цохилт “эмгэнэлт осол” болохыг тэмдэглээд, “Би бүх зорилгодоо хүрэх хүртэл дайныг зогсоох бодолгүй байна” гэжээ.

Тэрбээр “Израиль энгийн иргэдийг хамгаалахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байгаа бөгөөд мөргөлдөөнд оролцоогүй хүмүүсийг хохироохгүйн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна” гэж хэлжээ.

Getty images

Нетаньяху парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ “Рафах хотын нэг сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн боловч бидний хүчин чармайлтыг үл харгалзан өчигдөр “эмгэнэлт осол” гарлаа. Бид шалтгааныг судалж, дүгнэлт гаргана” гэж нэмж хэлсэн байна.

Нэгдсэн үндэстний байгууллага, Европын холбоо, хүмүүнлэгийн байгууллагууд Израилийн цохилтыг зэмлэн буруушааж буй юм. Европын холбооны Дипломат албаны тэргүүн Жозеп Боррел “Израиль Рафах руу хийж буй дайралтаа зогсоохыг үүрэг болгосон НҮБ-ын шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой.

Эдгээр үйл ажиллагааг зогсоох ёстой. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон X олон нийтийн сүлжээнд “Рафах хотод Палестины энгийн иргэдэд аюулгүй бүс байхгүй” гэж бичжээ. Олон улсын хуулийг хүндэтгэж, нэн даруй гал зогсоохыг би уриалж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу