АНУ-ын “Boston25” телевизийн хөтлөгч Ванесса Уэлч шууд нэвтрүүлгийн үеэр “бүдүүлэг алдаа” гаргасан нь цахим ертөнцөд шуугиан тарьжээ. Гэвч үзэгчид түүний мэргэжлийн ур чадварыг сайшаан магтаж, “Цалинг нь нэмэх хэрэгтэй” хэмээн шаардсан байна.

Түүнийг шууд нэвтрүүлэг хөтөлж байх үед жижиг хар зүйл нүднийх нь доод зовхин дээр “сууж”, нүүрэн дээгүүр нь “гүйж”, улмаар аманд нь оржээ. Ванесса юу байсныг ч мэдэж амжаагүй бөгөөд үл ялиг ярвайсхийгээд, яаран залгиж, нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хөтөлсөн байна.

Мэдээжийн хэрэг, үзэгчид энэ хэсгийг үзээд гайхсан ч Ванессагийн нэвтрүүлгээ зогсоолгүй үргэлжлүүлж чадсаныг нь магтсан байна. Цахим хэрэглэгчид энэ талаар өөр өөрийн бодлыг илэрхийлжээ.

Тухайлбал, @thatmozzie “Одоо тэр ялааг барихын тулд аалз залгих болно” гэж хошигножээ. @kittycarnage “Мэргэжлийн өндөр ур чадвар” гэж магтсан бол @melodyraabbit “Би ийм түвшний мэргэжлийн ур чадвартай хөтлөгч хэзээ ч харж байгаагүй” гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна.

@jamms_47 “Түүний цалинг нэмэх хэрэгтэй. Тэр бүр нүдээ ч аниагүй (Тэр гайхалтай байсан) гэж бичжээ. Гэвч үзэгчдийн дунд “Тэр зүйл шавьж биш, харин түүний наадаг, хуурамч сормуусны бөөгнөрсөн хэсэг доош унаж, ам руу нь орсон” гэж сэтгэгдэл бичсэн хүн цөөнгүй байсан аж.

Ванесса “Boston25”-ын мэдээг найман жилийн турш хөтлөн явуулж буй бөгөөд шууд нэвтрүүлгийн үеэр ялаа залгисан анхны хөтлөгч биш юм байна.

“Sky News”-ийн сурвалжлагч Адам Боултонд 2014 онд түүнтэй ижил зүйл тохиолдсон бөгөөд тэрбээр тухайн үед үг ч хэлж чадалгүй “гацжээ”.

Шууд нэвтрүүлгийн үеэр тэрбээр Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар ярьж, шавьж залгихаасаа өмнө “Энэ Засгийн газрын өнгө төрхийг харьцуулбал, мэдээжийн хэрэг…” гэж хэлсэн байна.

Юу болж өнгөрснийг мэдээгүй “Sky News”-ийн өөр нэг хөтлөгч “Ноён Боултон ядарсан байх” хэмээн бодож, түүнээс “түр завсарлах”-ыг хүсч байгаа эсэхийг нь асуужээ. Гэвч тэрбээр “Үгүй ээ, би ялаа залгичихлаа. Одоо зүгээр” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: METRO
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. Youre so cool! I dont suppose Ive read anything like this before So nice to search out any individual with some original thoughts on this subject realy thank you for starting this up this website is one thing that’s wanted on the web, somebody with a bit of originality useful job for bringing something new to the internet!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу