Монгол Улсын иргэн Б.Очирваань бүтэн жилийн турш дугуйтайгаа 20 улсаар дамжин, 14000 километр зам туулж, мөрөөдлөө биелүүлсэн. Тэр өөрийн дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй болон Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн тамирчидтай уулзсан юм. Түүний аяллын богино түүхийг Английн Премьер лиг цахим хуудастаа байршуулж, хэдэн сая хүнд хүрээд буй билээ.

Б.Очирваань энэ удаад “Манчестер Юнайтед”-ын цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглохоор уригджээ.

Тэрбээр энэ тухайгаа “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би зургаан цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100 хувь биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг бүхий пост оруулсан. Удалгүй гурван цагийн дараа “WhatsApp”-аар чат ирэв. Шалгасан чинь “Манчестер Юнайтедаас холбогдож байна” гэсэн мессэж байв.

– Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

– Тийм ээ, би маш их хүсэж байна.

– Пүрэв гарaгт Олд Траффордод болох шоу тоглолтод урьж байна. Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо.

Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ” хэмээсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу