Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өчигдөр (2024.05.29) УИХ-ын гишүүн асан, “Монполимет групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын гэр, ажлын байранд нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилжээ.

Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж саатуулсан талаар мэдээлэл гарч буй юм. “Монполимет групп” компани Хөгжлийн банкнаас авсан 126.6 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан. Харин авсан зээлээ “Монцемент” үйлдвэртээ зарцуулаагүй, АНУ-д байшин болгосон байж болзошгүй асуудал нь сөхөгдөж магадгүй бололтой.

“Монполимет” компани “Монцемент” төслийг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн банкнаас нийт 65 сая ам.долларын буюу 126 тэрбум төгрөгийн зээл авч, 172.9 тэрбум төгрөгийн зээл төлжээ. Улмаар тус компанийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун нар “Хөгжлийн банк”-ны зээлийн асуудлын нээлттэй сонсголд ирж, гэрчийн мэдүүлэг өгч байв.

Энэ үеэр шинжээч “Монполимет” компани зээлийн санхүүжилтээс 1 сая ам.долларыг бэлнээр авч, өмнөх зээлээ төлж, зориулалт бусаар зарцуулсан. 20 сая ам.долларыг хадгаламжид 1-2 сарын хугацаатай байршуулан, 192 мянган ам.долларын хүүгийн орлого олсон. Үүнээс гадна 40 мянган ам.долларыг бэлнээр авч, юунд зарцуулсан нь тогтоогдоогүй. 375 мянган ам.долларыг Гүйцэтгэх захирал Н.Мөнхнасангийн хувийн данс руу шилжүүлсэн” гэж мэдээлсэн.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж барагдуулсан түүнийг сонгуулийн кампанит ажилтай холбоотойгоор буюу нэр дэвшигчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх хэргээр саатуулан шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Баривчилгаатай холбоотойгоор “Монполимет групп”-ийн Гүйцэтгэх захирал, Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан твиттер хуудастаа “Улс орондоо аж үйлдвэржилтийн төслийг хөгжүүлэх зорилго дор нэгдэж анхны цементийн үйлдвэрийн төслийг бид олон улсаас мөнгө босгон эхлүүлсэн байдаг.

Нийт санхүүжилтийн 20% Хөгжлийн банкнаас нээлттэй ил тод олон шалгуураар дамжиж авсан ба 126.6 тэрбум төгрөг авснаас нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж бүрэн хаасан. Уг зээлийн эргэн төлөлтийг авсан даруй буюу 2015 оны нэгдүгээр сараас эхлэн 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт 40 гаруй удаагийн эргэн төлөлтөөр бүрэн төлж дууссан.

Төсөл нь ч 100 хувь амжилттай хэрэгжиж, улс орны бүтээн байгуулалт, барилгын салбарт чухал нөлөө үзүүлж олон мянган ажлын байр алслагдсан хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан.

2014 онд миний ээж албан тушаалтан байгаагүй ба, албан тушаал урвуулан ашигласан, зориулалтын бус зарцуулсан гэх мэт гэмт хэрэгт удаа дараа зохион байгуулалттай сэрдэгдэж байгаа нь хүний эрхээс хэтэрсэн зүйл болж байна” хэмээжээ.

Н.УЯНГА 

2 САНАЛ

  1. Гарамжав авилгал егч уул уурхайн олон лицензи авсан, банкнаас олон тэрбумын зээл авч хууль бусаар ашигласан том авилгачин, залилагч этгээд менеес мен. МАН-ыг санхуужуулж хуулийн хариуцлагаас мултарж ирсэн. Шунал нь дэндсэн авилгачин, том гэмт хэрэгтэн. Херенгийг нь хурааж, насаар нь хорих хэрэгтэй !!! Тэр богдоор тодруулсан хуухдийг нь Хятад Улсад егех хэрэгтэй !!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу