Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчлаад буй. Тодруулбал, түүний үүсгэн байгуулсан, өдгөө зөвлөхөөр нь ажиллаж буй “Монполимет групп” компани “Монцемент” цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээл авсан.

Хэдийгээр тэрбээр зээлээ бүрэн төлж дууссан ч зээлийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах эхэлсэн. Шалгалтын явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг шалгахаар түүнийг саатуулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн энэ талаар мэдээлэхдээ “Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын орон гэр, бусад объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаад байна.

Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, гадаадад оффшор данс үүсгэсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, хойшлуулашгүйгээр баривчилсан.

Мөн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албатай хамтран шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Уг этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн. Яагаад гэвэл 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Зээл авах процессоос өмнө Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа мэдээлэлд ойрхон байснаа ашигласан байж болзошгүй, шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэл бас бий” гэв.

Э.ЭГШИГЛЭН

2 САНАЛ

  1. Sonin umaa avsan zeel hanshiin zoruu,aldagdal gd mash boditoi l tailbarlaj bsn shuu dee. Songuulias omno ingej horidog Bogdtoi holbootoi uls toriin yvuulga biz .Urd horshoos MAN d uzuulj bui daramt gj harj bnaa
    .

  2. Зээлээ төлсөнг нь барьж хорьдог, завшсаныг нь толгойг нь илдэг АТГ – ын зарим нөхөд өөрсдөө авилгал авах гээд байгаа юм шиг. Гадаадад байшин авсан Сү.Батболд, Баярцогт, Сайханбилэгээ барьж хориоч байшингуудыг нь хураагаач. Хятадын гар хөл болоод байгаа юм биш үү! 10- р Богдын эмээ гэдгээр л нухчин дарах гэж байгаа штээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу