Өнөөдөр (2024.05.29) Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад “Галзуу хулгана” тоглоомоор үйлчлүүлж байсан залуу амь насаа алджээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 15 цаг 54 минутад “18-19 орчим насны иргэн “Галзуу хулгана” тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна” гэх мэдээлэл ирсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж эхэлжээ.

Хэргийн талаар хүүхдийн паркаас “Хүүхэд унаж, амиа алдсан гэдэг худал. Тухайн хүүхэд тоглоом дээр зүгээр суугаад явсан. Бууж ирэхдээ ухаангүй болчихсон байсан. Осол биш” хэмээн мэдэгдэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу