Японы мэргэжлийн сүмогийн Нацу башё өндөрлөсний дараа нийт 13 бөх албан ёсоор зодог тайлжээ. Түүний нэг нь Их аварга Хакухо Даваажаргалын шавь Сэнхо Жигүүр аж. Тэрбээр “Миягино” дэвжээг хаахаас өмнө сүмогийн спортыг орхихоо мэдэгдэж байжээ.

Хэвлэлд мэдээлснээр, Нацү башёгийн дараа “Миягино” дэвжээнд харъяалалтай Сэнхо Жигүүр тэргүүтэй дөрвөн бөх албан ёсоор зодог тайлсан байна. Тэд дэвжээ солигдсон, багш өөрчлөгдсөн тул сүмогийн ертөнцөөс явж буйгаа мэдэгджээ.

Өдгөө 21 настай Сэнхо Жигүүр санданмэгийн зургадугаарт эрэмбэлэгдэж, жонокүчи зиндаанд түрүүлж байв. Тэрбээр багаасаа сүмоч болохыг мөрөөдөж, Хакүхо аваргыг шүэн, барилдаан бүрийг нь зурагтаар үзээд, унахад нь уйлдаг хүүхэд байжээ.

Их аварга М.Даваажаргал түүнд жин нэмэх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хакүхо аварга шиг бөх болохыг хүсдэг” хэмээн өгүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу