Монгол Улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй. Үүнээс хонины ноос 37.0 мянган тонн, ямааны ноолуур 10.0 мянган тонн, тэмээний ноос 2.0 мянган тонн, сарлагийн хөөвөр 400 тонн бөгөөд ноос, ноолууран түүхий эдийнхээ 70 гаруй хувийг зөвхөн угаагаад экспортолж байгаа ажээ.

2023 оны эцэст 64.6 сая толгой мал тоолуулсан бол энэ жилийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 6.9 сая толгой мал, үүнээс 0.003 сая тэмээ, 0.38 сая адуу, 0.6 сая үхэр, 3.7 сая толгой хонь, 2.3 сая толгой ямаа тус тус хорогдсон байна. Эндээс тооцоход хонины ноосны нөөц 31.6 мян.тонн, ямааны ноолуур 8.0 мян.тонн болж буурахаар байгаа юм.

Арьс, ширний салбарын хувьд авч үзвэл, жилд дунджаар 18 сая ширхэг арьс, ширэн түүхий эд нөөц бэлтгэх нөөцтэй хэдий ч 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэн хувийг нь боловсруулж чадахгүй байгаа ажээ. Тухайлбал, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд 2023 онд 3.3 сая ширхэг арьс ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс ширэн гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэг нь боловсруулж, 12.5 сая ширхэг арьс ширийг боловсруулж чадаагүй байна.

Арьс, шир боловсруулах салбарт нийт 14.9 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах, 700 мянган ширхэг бодын шир, 1.7 сая ширхэг богийн арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан ба арьс ширний гүн боловсруулалтын хүчин чадал дутагдалтай байгаа ажээ.

Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. Hello,
    I hope you are doing well. My name is Martin and I am the Co-founder of Qassaro Clothing. I am writing to you because we are looking for a supplier of Cashmere, and I found your site.

    I am also looking for Egyptian cotton and mulberry silk, so if you manage to know a supplier we kindly ask you to link us with them.

    Thank you,
    Martin Ganchev
    Qassaro Clothing

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу