Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг зугаалгад авч явах үеэр зам тээврийн осол гарч, хоёр сурагч эндлээ. Уг хэргийн талаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоос тодрууллаа. 

Тэрбээр “Өчигдөр 17.00 цагийн орчимд зам тээврийн осол болж, Тавдугаар сургуулийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Уг нь аймаг болон Боловсролын газраас ямар нэгэн аялал зугаалга хийж болохгүй гэдэг 18 анхааруулга, санамжийг сургуулиудад дөрөвдүгээр сард хүргүүлсэн юм. 

Гэтэл 1Е ангийн сурагчдын эцэг, эхчүүд өөрсдөө санаачлаад, хүүхдүүдээ салхинд гаргасан байна. Үүнийг нь сургуулийн зүгээс огт мэдээгүй юм билээ. Шалгалт болж байгаа учир толгой тархийг нь сэргээе гээд “Хавцгайт”-д хүүхдүүдээ тоглуулж байгаад, орой буцсан байна.

Буцах замдаа том машин гүйцэж түрүүлэх гээд явж байтал тэр том машиных нь дугуй хагарч, харамсалтай явдал болжээ. Нэгдсэн унаагаар яваагүй, бүгд тус тусынхаа унаагаар 12 орчим машинтай, 20 гаруй хүүхэд явж байсан” гэв.

               

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу