АНУ-ын Aрд түмний хүмүүнлэгийн тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдах Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, АНУ-ын Элчин Сайдын Яамны Батлан Хамгаалах Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Эндрью K Адамс, ОБЕГ-ын харьяа 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Алтанбагана, АНУ-ын төслийн чанарын хяналтын инженер Г.Энхбат нар оролцсон юм. 
 
Шинээр баригдах тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, Мак Евро блок дүүргэлттэй 1400 метр квадрат хэмжээтэй. Мөн гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэсэн аж.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Монголиан Пропертис” ХХК ажиллах бөгөөд 2025 оны гуравдугаао сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу