Тагнуулын Ерөнхий газраас өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Монголын гурав, гадаадын нэг иргэнийг баривчилсан. Эдгээр хүмүүс нэг нь Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, “Их хүрээ” хийдийн хамба З.Санждорж аж. Түүнийг эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй гэх мэдээлэл бий. 

Нийслэлийн прокурорын газраас тавдугаар сарын 27-нд дээрх дөрвөн иргэний хоёрыг нь буюу “Их хүрээ” хийдийн хамба З.Санждорж, бизнес эрхлэгч н.Бямбажав нарыг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүхээс тухайн хоёр иргэнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1 зүйл ангиар шалгаж байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу