Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулан Үндэсний Статистикийн Хорооноос монгол хүүхдийн талаарх тоон мэдээллийг танилцууллаа. 

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.3 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүнээс

  • 51.4 хувь нь эрэгтэй
  • 48.6 хувь нь эмэгтэй 

Улсын хэмжээнд нийт 21,277 ихэр хүүхэд байгаагаас

  • хоёр ихэр 20,852
  • гурван ихэр 402
  • дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байна.

Хүүхдүүдийн нэрсийн тухайд, эмэгтэйгээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин нэртэй хүүхэд хамгийн олон байгаа байна. Харин эрэгтэйгээс Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн, Дөлгөөн нэртэй хүүхэд хамгийн олон байдаг ажээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу