Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд бондын зах зээл эрчимтэй хөгжиж, өндөр өсөлт үзүүлсээр байна. Энэ нь бизнесийн салбарт санхүүжилт татах бодит боломжийг нэмэгдүүлэх эерэг үр дагавартай. Үүний зэрэгцээ компаниуд, хувь хүмүүс өөрсдийн хуримтлал, чөлөөт мөнгөн хөрөнгөөр Монголын томоохон групп компаниудын бондыг худалдан авч, өндөр өгөөж хүртэх боломж нээлттэй байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос 24-ний хооронд дуусах хугацаанаасаа хамаарч 6.68-7.21 хувийн хооронд байжээ.

Монголын ипотекийн корпорац (Moody’s B3, S&P B-, Composite B-)-ийн бондын өгөөж 13.20 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation”-ийн ам.долларын бонд 9.34 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байгаа аж.

Монголын хөрөнгийн бирж дээр 2011 оноос хойш нийт 900 тэрбум төгрөгийн нээлттэй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжаалагдсан байна. Биржийн бус зах зээлийн анхны хаалттай бонд 2021 оны наймдугаар сард бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 150 орчим компани 1.9 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Биржийн бус зах зээл дэх хаалттай бондын хүүгийн түвшин 18-21 хувь, хугацаа 6-24 сар байгаа аж.

Түүх сөхвөл, бондын арилжаа 1996 оны аравдугаар сарын 25-нд Засгийн газрын бондын арилжаагаар эхэлсэн түүхтэй. Засгийн газар тус онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх удаа бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдсан.

Нийт “4000 төрийн албан хаагчийг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65.0 тэрбум төгрөгийн бонд, “Ноос ноолуурын болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бонд арилжаалжээ.

Компанийн анхны бондын арилжаа 2001 оны зургаадугаар сарын 8-нд явагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд нийт 10 компани 15.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий бонд гаргаж, анхдагч зах зээлд арилжаалсан байна. Анх 2001 онд “Барилга” корпорациас “Шинэ зуун” бонд гарган арилжаалж байжээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭРХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ
БОНДУУДЫН МЭДЭЭЛЭЛ 

Шинжээчдийн мэдээлж буйгаар, Монгол Улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч 6.68-7.21 хувийн хооронд байгаа ажээ.

Монголын ипотекийн корпорац (Moody’s B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.20 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.34 хувийн өгөөжтэй арилжаалагдаж буй бол “Голомт банк” ХК-ийн бонд 12.35 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байгаа аж.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу