Авлигатай тэмцэх газраас тавдугаар сарын 28-нд Ц.Гарамжавыг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулашгүйгээр 48 хугацаатай баривчлаад, сулласан билээ.

Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн, тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй хэмээн саатуулжээ. Мөн тусгай зөвшөөрөл авахдаа Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас саатуулсан юм.

Түүний охин, “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан групп компаниудынх нь дансуудыг хаасан байгаа талаар өөрийн сошиалд мэдээлжээ.

Тэрбээр “Ээжийг хардсан хэрэгтэй огт хамааралгүй бүх компанийн дансыг ч бас ямар нэгэн мэдэгдэлгүйгээр хаасан байх юм. Маргааш гарах ёстой 1300 ажилтныхаа цалинг яаж тавих вэ?

Бид зээлээ 200 хувь төлж дуусгасан! 32 жил татвар төлсөн! Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажиллаж, төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. Бид нүүрсний хулгайчид биш! ЖДҮ биш! Бид төрөөс төрсөн тэрбумтанууд огтхон ч биш! Ойлгохоо байлаа” гэжээ.

Л.ЗУЛ

3 САНАЛ

  1. Хамгийн их татвар төлдөг .Хамгийн олон хүн цалинжуулдаг хувийн хэвшлээ ингэж дарамтлахаа Зогсоо 🙏

  2. Хамгийн их татвар төлдөг .Хамгийн олон хүн цалинжуулдаг хувийн хэвшлээ ингэж дарамтлахаа Зогсоо 🙏

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу