Хүүхдийн баяр бидний өмнүүр “зурсхийгээд” өнгөрлөө. Дэлхийн улс орнууд Хүүхдийн баярын арга хэмжээг өөр өөрийн онцлогтой тэмдэглэн өнгөрүүлдэг ч гол зорилго нь хүүхдүүдийг баярлуулж, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд зориулсан өдөр болгож өнгөрүүлэхэд оршдог.

Энэ өдөр хүүхдүүдэд зориулсан олон арга хэмжээ зохиогддог бөгөөд хүүхдүүд ихэвчлэн үндэсний хувцсаа өмсөж, баярын жагсаалд оролцдог. Хүүхдүүдэд бэлэг өгч, соёлын арга хэмжээнүүд, тоглолт болж, тоглоомын газрууд ч нээлттэй байдаг. Мөн Монгол Улсад Эх үрсийн баяр хэмээн нэн хүндэтгэлтэй ханддаг.

Гэтэл начир дээрээ баярын өдрүүд бум бужигнаж, түм түжигнээд л өнгөрсөн. Төв талбайн арга хэмжээ хуваарийн дагуу болоод өнгөрөх хооронд талбайн өнцөг булан бүрд “хар зах” шиг жижиглэн худалдаа, хоол ундаар дүүрч орхив. Цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр ороход угтдаг дүр зураг мэт.

May be an image of 6 people, street and text

Жилдээ ганц тохиодог өдөр нь үр хүүхдээ сайхан баярлуулъя хэмээн авч гараад, “Ямартай ч талбай орж ёсолъё” гэж боддог байх л даа. Харин нөгөө хэсэг нь хүний хөлөөс жаахан холдож, голын эрэг, уулын мод бараадаж, амарчихаад ирье гэж төлөвлөнө. Ингээд хотоос гадагшлах болон хот руу орох урсгал маш эрчим нэмэгдэж эхэлнэ. 

Ганц өдөр болдог Эх үрсийн баяраар ямар ч зүйл хийж амжихгүй болох вий гэхдээ ойрхон газар буудаллана. Туул голын бүх эрэг тохойгоор машинтайгаа очоод, хаяагаа нийлүүлэн сууна. Өөр газар олдохгүй учраас л тэр шүү дээ.

Хүүхдүүд гэтэл ганц өдөр баярлах нь битгий хэл бүр ядраад харьдаг. Ууттай бэлэг өгч, орой нь хорхог хийж идүүлнэ. Маргааш нь ажил хичээлдээ явцгаах учраас бушуухан юмаа хумиад давхиж одно.СУРВАЛЖИЛГА: Туул голын эрэг улаан халцгай болжээ - DOBU

Ийм байдлаар бид хүүхдийн баярын өдрийг өнгөрөөсөөр асар удсан байна. Энэ өдөр хийж болох олон сонирхолтой зүйл бий ч гэлээ цаг зав, боломж бололцоодоо тааруулан “Алтан тэвш”-ийн хөндийд хоргодож байгаа нь энэ.

СУРВАЛЖИЛГА: Туул голын эрэг улаан халцгай болжээ - DOBU

Хүүхдэдээ зориулан нэгэн өдрийн төлөвлөгөө гаргаж, түүндээ эртнээс бэлдэж төлөвлөөд зоривол илүү тухтай байхсан гэж бодогдоно. Тэгээд ч түмэнтэй бужигнаж олж авсан хуушуур, ундаанд хүүхэд төдийлөн баярлахгүй болов уу.

Бид өмнө ч ингэж л баярладаг байсан, одоо ч ийм л байна. Харин хэзээ, хэрхэн утгаар нь эрхийг нь хамгаалж баярлуулах юм бол? Бид хөдөө гадаа зугаалуулж, бэлэг авч өгөөд, гадуур дагуулж алхаж байгаагаа л эрхийг нь хамгаалж байна гэж боддог болж.

Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхтэй. Нийслэл, хөдөө орон нутагт хүүхдийн баяраар цөөн хэдэн зөв үйл ажиллагаа болдог нь хүүхдийн оролцоог нэмэгдүүлсэн сонирхолтой арга хэмжээнүүд.

Дүүргүүдийн хүүхэд хөгжлийн төвөөс шинжлэх ухаан, соёл урлагийн арга хэмжээг хэмжээндээ л аятайхан хийдэг. Гэвч нийтийг хамарсан эрүүл, зөв хэв маягтай болох болоогүй л байна.

May be an image of one or more people

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу