ОПЕК+-ийн зарим орнууд газрын тосны олборлолтоо сайн дураар танах хугацааг гуравдугаар улирал хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Үүний улмаас Лондоны ICE бирж дээр наймдугаар сард нийлүүлэх Брент төрлийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ арилжааны эхэнд бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.

Брент төрлийн газрын тосны үнэ Москвагийн цагаар 01.10 цагийн байдлаар, тавдугаар сарын 31-ний хаалттай харьцуулахад 0.53 хувиар буурч, нэг торх нь 80.96 ам.доллар болжээ.

Мөн Москвагийн цагаар 02.44 гэхэд Брент төрлийн газрын тосны фьючерс -0,77 хувиар буурч, 80.78 ам.долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ долдугаар сард нийлүүлэх WTI төрлийн газрын тосны фьючерс торх нь 0.61 хувиар буурч, 76.72 ам.доллар болжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу