Дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах үүднээс хэрэглээний халуун усыг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн хязгаарлаж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваартай. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн халуун усыг хэсэгчлэн хязгаарлаж байгаа билээ.

Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 3-наас 12-ны өдрийг хүртэл нийт ес хоног дараах байршлуудын халуун усыг хязгаарлаж байгаа ажээ. Үүнд:

Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхоны орчмын хэрэглэгчид, 100 айл, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид багтаж буй юм байна.

Иймд хэрэглэгч та дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны Дуудлагын төвийн 7004-7005 тоот утсаар болон өөрийн харъяа орон сууцны контороос лавлах боломтой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу