Хип хоп ертөнцийн акулудын нэг реппер DESANT-ын бие даасан “Big Fish” тоглолт энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. 

Монголд урьд өмнө нь засагдаж байгаагүй 30 метрийн өндөртэй тайз, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгээд буй тус тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож, тайзнаа гал асаах ажээ.

Мэдээж энэхүү тоглолтын томоохон сюрпризүүдийн нэг болох хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, “HOOD” дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулна. 

Хүлээлт өндөртэй уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй, удахгүй дуусах төлөвтэй байгаа талаар зохион байгуулагчид онцолжээ. 

Энэхүү тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах юм байна. Тоглолтын үеэр BALLERGANG мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж, эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой аж. 

“Big Fish” тоглолт өдрийн 15:00 цагаас эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах юм байна. 

Тоглолтын тасалбар: shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150 

         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу