Аялал зугаалгын улирал эхэллээ. Сургууль цэцэрлэг амарч, гэр бүлийн гишүүд агаар салхинд гарахаар төлөвлөж байгаа нь мэдээж. Өвөл, намар, хавар гээд урт хугацааг ажил хичээлд зарцуулсан хүний бие эрхгүй амралтыг хүсэж буй.

Уулын алхалт буюу явган аялалд анхаарах зүйлс | Цахим номын сан

Тиймээс хол, ойр ямар нэгэн аялалд явахаар зэхэж байгаа бол танд хэрэгтэй цөөн хэдэн зөвлөгөөг бэлтгэлээ. Мянган бээрийн аялал ч нээг алхмаас эхлэлтэй гэдэг үг бий. Анхлан аялалд гарахаар зориглож буй нэгэнд илүү хэрэгтэй байх болов уу.
  1. Аяллын төлөвлөгөө гаргах
  • Зуун хувь төлөвлөгөөнд баригдахгүйгээр чөлөөтэй аялах нь илүү тухтай байх болно. Гэхдээ тодорхой хэмжээнд ирэх буцах цаг болон төсөв мөнгөний төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн үйл ажиллагаанд илүү амар болох учиртай. 
2. Зайлшгүй хэрэгцээт зүйлс

  • Майхан, Дэр, Мишок, ор дэвсгэр, Үүргэвч, Гар чийдэн, Хэц хийх олс уяа (Угаасан хувцсаа тохох, өлгөхөд болон бусад зүйлст ч хэрэгтэй), Бүтээлэг, хучлага, Тэмдэглэлийн дэвтэр, үзэг, Газрын зураг
3. Технологи, аппликейшнүүд

  • Аяллын аппликейшнүүд: Google Maps, TripAdvisor, Booking.com зэрэг аяллын аппликейшнүүдийг ашиглах. Үнэхээр цээжээр төөрөхгүй явах газар л биш бол газрын зураг ашиглах нь найдвартайг сануулмаар байна. Ихэнх хүн шигүү ой мод болон харанхуй үед зүг чигийн баримжаа алдах нь элбэг байдаг. 
  • Мөн та өөрийн сонсох дуртай дуугаа татаж аваарай. Интернэтгүй орчинд ашиглах боломжтой байдлаар дуугаа нөөцлөх хэрэгтэй. Бороотой өглөө дуртай дуугаа сонсонгоо кофе уугаад сууж байна гээд та төсөөлдөө.
  4. Олон үйлдэлт хэрэгсэл

Multitool Tool, KEEDAS 15 in 1 Foldable Stainless Steel Multifunctional Pliers, Multi-Tool as Cutter, Bottle Opener and Carabiner, with Belt Clip Bag : Amazon.de: DIY & Tools

Олон төрлөөр ашиглах боломжтой ултра загвартай хэрэгслүүд орчинд үед элбэг болсон. Тиймээс таны хэрэглээг нэг дор багтаасан олон үйлдэлт хутга, хүрз зэргийг ашиглах нь илүү хялбар байх болно. 
5. Ариун цэврийн хэрэглэл

Аялалд гарахад бэлэн үү?

  • Шүдний оо, сойз, Нарны тос, Уруулын тос, Шампунь, саван, Сам, Нойтон салфетка, Ариутгах бодис, Ариун цэврийн цаас, Хумсны хутга, Жижиг толь, Хөлс дарагч, Ариун цэврийн хэрэгсэл.
  • Дээрх зүйлсийг сонгохдоо аль болох овор багатай байх тал дээр анхаарах ёстойг мартуузай
6. Эмийн сан

Sarka on X: "Та аялалд гарах гэж байна уу https://t.co/aIaGvYgzao" / X

  • Толгойн эм, Шумуулны цацлага, Анхны тусламжийн хэрэгсэл, Өвчин намдаах эм, Гар ариутгагч, Гэдэсний эм, боолт хийх марль, 
7. Хоол, хүнс

  • Аяны тогоо, Хутга, Халбага, сэрээ, Аяга, нэг удаагийн хэрэгслүүд, Савтай цэвэр ус, Лаазалсан хүнс, бэлэн гоймон, Жимс, жимсгэнэ, Ургамлын тос, Цай, Мах, махан бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүн
  • Ихэвчлэн лаазалсан болон бэлэн бүтээгдэхүүн байвал зохино. Мөн аялалд зориулагдсан овор багатай хэр нь уураг, илчлэг ихтэй хоол хүнс сонгоорой. 
8. Хувцас, хэрэглэл

  • Дулаан хувцас, Борооны цув, Хүрэм, Богино өмд, Дотуур хувцас, Оймс, Ороолт, Усны хувцас,  Бэлтгэлийн хувцас, Малгай, Нарны шил, 
  • Аялах газар орны онцлогоос хамаарч хувцасны зориултыг сонгох нь зүйтэй.
9. Цахилгаан хэрэгслүүд
  • Байршил тогтоогч, Хөгжим тоглуулагч, Гар утас, Камер, багтаамж сайтай мемори карт, USB  залгуур, Зөөврийн цэнэглэгч
10. Ном бусад зүйлс

  • Жижиг оёдлын хэрэгсэл (утас, зүү, наалт, даавуу бага хэмжээний), Түгжээ, Хөзөр, Яаралтай үед залгах дугаарууд, Хаяг бичсэн тэмдэглэл, Гал, шүдэнз, Лаа, Цүнх, Халаасны толь бичиг, Аялалд хэрэгтэй номууд
Санал болгосон дээрх зүйлс нь ерөнхийд нь тоймлон бичсэн гэдгийг санаарай. Анхны аялал танд маш том дурсамжийг үлдээх учраас та аль болох өөрийнхөө зорьсон газарт хүрч, өөрийнхөөрөө амрахыг хичээгээрэй. Ингэхийн тулд ардах ажлаа сайтар зохицуулан аялалдаа анхаарлаа бүрэн зориулбал илүү үр дүнтэй. Аяллыг явцад ямар нэгэн зүйлд санаа зовох нь таны аяллыг сүйтгэж мэднэ.
Аяллын туршид тохиолдол жижиг саад бүрээс утга учрыг нь мэдрэх боломжтой. Тиймээс та энэ зун заавал өөртөө зориулсан аяллыг төлөвлөж амьдралдаа нэгэн тод дурсамжийг бичиж үлдээгээсэй гэж хүсэж байна. Өдөр ирэх тусам хорогдож байгаа цаг хугацааны сайхан зүйлсийг л мэдрэх нь утга учир гэлтэй.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу