УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2024.06.03) хуралдаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцсэн байна. Дараа нь тус бүлгээс хэвлэлийн хурал зохион байгуулж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

“БИД ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ ДӨРВӨН ЖИЛД ЭВ НЭГДЭЛТЭЙ,
ХАРИУЦЛАГАТАЙ БАЙСАН”

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: 

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай бүлэг 126 удаа хуралдаж, 327 асуудлыг хэлэлцсэн. УИХ 2000 орчим хуулийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд манай намын бүлэг голлох үүрэг гүйцэтгэсэн. Бид хамгийн гол нь энэ дөрвөн жилд эв нэгдэлтэй, хариуцлагатай байсан.

Бид Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэлэлцэхээр шийдсэн асуудлаа бүрэн хэлэлцсэн гэж ойлгож болно. Лхагва гарагт УИХ-ын чуулганыг өндөрлүүлж, 50-60 хуулийг эцэслэн батлахаар бэлтгэж байна

Түргэн шуурхай шийдэх асуудал олон байдаг. Тиймээс цар тахлын тухай хуулиар зарим эрхүүдийг Засгийн газарт шилжүүлж байсан.

Саяхан малчдын зээлийг хөнгөлөхтэй холбоотой асуудалд гарах санхүүгийн эх үүсвэр дээр зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Маш багахан хэмжээний буюу 30-50 орчим тэрбум төгрөгийн хэмжээнд эрх шилжүүлсэн. Түүнээс илүү хэмжээнд байхгүй.

Энэ удаагийн парламент хамгийн сайн ирцтэй байсан. Цагтаа эхэлдэг, хуралддаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүд тойрогт ажилласантай холбоотойгоор 2-3 долоо хоног хугацаа хожимдсон. Манай бүлэгт тааруухан ирцтэй гишүүд байсныг үгүйсгэхгүй.

“ХУРУУНЫ ХЭЭГЭЭР ИРЦ БҮРТГЭДЭГ БОЛСОН НЬ ЭНЭ УИХ-ЫН
ХАМГИЙН ТОМ ДЭВШИЛ”

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.ОЮУНЧИМЭГ: 

-Хурууны хээгээр ирц бүртгэдэг болсон нь энэ УИХ-ын хамгийн том дэвшил. Өмнө нь төгөлдөр хуур дарж байна гэдэг шиг миний картыг хийчхээрэй гэж хэлчихэд явчихдаг, алга болчихдог.

Өмнө нь хурал хэзээ ч цагтаа эхэлж байгаагүй. Бид гишүүн болоод гайхдаг байсан. Харин энэ удаагийн УИХ-ын чуулган яг 10:00 цагт эхэлдэг болсон.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу