ОХУ-ын Белгород мужийн захирагч Вячеслав Гладков “Украины нисгэгчгүй онгоц Белгород мужийн Петровка тосгоны дэд бүтцийн байгууламжид халдаж, цахилгааны шугам гэмтэж, гурван суурин гэрэл цахилгаангүй болсон” гэж мэдэгджээ.

Амбан захирагч өөрийн Telegram сувгаар дамжуулан “Украины тал нисэгчгүй нисэх онгоц ашиглан, тус мужийн хоёр сууринд халдсан ч хүний ​​амь нас эрсдээгүй” гэж мэдээлсэн байна.

Гладков “Нисэгчгүй нисэх онгоцноос Петровка тосгонд гурван тэсрэх бөмбөг унасны улмаас дэд бүтцийн байгууламж, цахилгааны шугамд гэмтэл гарсан. Петровка тосгон, Толоконное тосгон, Толоконное тосгон зэрэг гурван суурингийн оршин суугчид түр цахилгаангүй болоод байна” гэжээ.

Бүс нутгийн тэргүүн “Веселая Лопан тосгонд ашиглагдаагүй худалдааны барилгад камикадзе нисэгчгүй онгоцоор халдаж, дэлбэрэлт болсны улмаас барилгын шилүүд хагарсан”  гэж нэмж хэлсэн байна.

ОХУ-ын өмнөд хэсэгт байрлах Белгород муж Украины Харьков мужтай хиллэдэг.  Хилийн нийт урт нь 50 орчим километр ажээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу