Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр (2024.06.04) 04:52 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй барилга шатаж байсан бөгөөд галыг унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу