Зургаадугаар сарын 4-ний Мягмар гарагт болох зарим үйл явдлын
мэдээллийг хүргэж байна. 
10:00 ЦАГТ:
УИХ-ын байнгын хороод хуралдана.
09:00 ЦАГТ: 
“Шангри-Ла”-д: Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын зургадугаар сарын хурлыг “Сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг-нийгмийн дүр зураг” сэдвээр зохион байгуулна.
11:30 ЦАГТ: 
“ЗМ”-ний мэдээллийн төвд: Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар хорт хавдрыг даван туулагчдын “Наран ижий заяа” ТББ-аас мэдээлнэ.
БУСАД
-“Новотел” зочид буудалд: Улсын дээд шүүх “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Утас: 8828-8818.
-Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу