Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхлэх товтой байсан. Гэвч шүүх хуралдааныг хойшлуулж, долдугаар сарын 1-нд товложээ.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Манай зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах шаардлага алга, асуудлаа хурдан шийдүүлье, шүүх хурлаа нээлттэй, ил тод явуулъя гэж хүсээд барсангүй. 

Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл заалтаар УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын нэр хүнд, алдар хүндэд халдсан гэх гомдол гаргасан байдаг. Ц.Гарамжавын өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд биечлэн оролцмоор байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм байна.

Энэ хүсэлтийг нь шүүгчид хулээж аваад, шүүх хуралдааныг хойшлууллаа. Бидний зүгээс шүүх хуралдааныг зургаадугаар сарын 14-нд товлуулах хүсэлтэй байлаа. Харамсалтай нь, шүүхээс долдугаар сарын 1-нд тов тогтоолоо. 

Үүнээс маш олон зүйл тодорхой харагдаж байна. Сонгуулийн дараа шийдье гэж байгаа юм байна. Нэгэнт ийм шийдвэр гарсных, “Шүүх хурал хүртэл надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөд өгөөч” гэж хүслээ. Гэвч хүсэлтийг хүлээж авсангүй.

Би хэргээ олон нийтийн өмнө ил тодоор, маш хурдан шийдүүлмээр байна. Гэрээсээ гарч, ажлаа хийж, үр хүүхдээ тэжээмээр байна. Мод ногоорсныг ч мэдэхгүй шоронд 68 хоног, гэртээ дөрвөн сар хоригдлоо” хэмээн хэллээ.  

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

             

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу