Энэтхэг, Өмнөд Солонгос улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд Богд Хааны ордон музейг сэргээн засварлаж байна.
Засгийн газраас түүх соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалуудаа сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд сэргээн засварлалтын ажил наймдугаар сард дуусах юм.
Богд хааны ордон музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байсан. Өөрөөр хэлбэл, тус музейд сүүлийн 60 гаруй жилийн туршид энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу